A

A

A

  • Нүүр
  • Засгийн газрын тогтоол
  • ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)
Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 187

Улаанбаатар хот

ТОГТООЛ, ТОГТООЛЫН ХАВСРАЛТАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ (Засгийн газрын 2019 оны 213 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

Засгийн газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, Яамны эрх зүйн байдлын тухай хуулийн 10.1-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Зарим яамдын үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр батлах тухай" Засгийн газрын 2016 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 81 дүгээр тогтоолын 7 дугаар хавсралтаар баталсан "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр"-т дор дурдсан агуулгатай 2.5.9, 2.6.9, 3.3.9 дэх заалт, 2.6.6.3 дахь дэд заалт нэмсүгэй:

1/2.5.9. дэх заалт:

"2.5.9.малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах."

2/2.6.9 дэх заалт:

"2.6.9.үйл ажиллагааны стратегийн 9 дүгээр зорилтын хүрээнд:

2.6.9.1.малын генетик нөөцийн үйл ажиллагааг төлөвлөх, хөтөлбөр, төлөвлөгөө, стандарт боловсруулах, хууль тогтоомж, стандарт, малын үржил, селекц, генетик нөөцтэй холбоотой бодлого, стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулах, мэргэжлийн байгууллага, аймаг, нийслэлийн малын үржлийн асуудал хариуцсан нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;

2.6.9.2.малын генетик нөөцийн үндэсний бүртгэл, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх, мэдээллийг тухай бүрт баяжуулах, зохион байгуулах, зохицуулах, хэрэглэгчийг мэдээллээр хангах."

3/3.3.9 дэх заалт:

"3.3.9.малын үржил, бүртгэлийн асуудал хариуцсан зохион байгуулалтын бүтцийн нэгж, түүний үндсэн үүрэг, чиг үүрэг:

4/2.6.6.3 дахь дэд заалт:

"2.6.6.3.дотоод худалдааны оновчтой тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрийг худалдаагаар дэмжих бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах."

2. Мөн хөтөлбөрийн 2.6.7.1 дэх дэд заалтын "дунд үйлдвэр," гэсний дараа "ахуйн үйлчилгээ" гэж, мөн хөтөлбөрийн 2.8 дахь хэсгийн "Яамны үйл ажиллагааны стратегийн загвар"-ын "Үйл ажиллагааны гол зорилт"-ын хүнсний хэсгийн төгсгөлд "-дотоод худалдааны оновчтой тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрийг худалдаагаар дэмжих бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах" гэж, мөн хөтөлбөрийн 3.2 дахь хэсгийн "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын баруун талын байрлалд "Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж" гэж, мөн загварын "Хүнсний үйлдвэрийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгж" гэсний дараа "(худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгжтэй)" гэж, мөн хөтөлбөрийн 3.3.6 дахь заалтын эхний өгүүлбэрийн дараа "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний нэгж ажиллана." гэж, мөн заалтын "цахим санг ажиллуулах" гэсний дараа ", дотоод худалдааны оновчтой тогтолцоог бий болгох, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, үйлдвэрийг худалдаагаар дэмжих бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах" гэж, мөн заалтын 2 дахь өгүүлбэрийн "оновчтой хүргэх" гэсний дараа ", дотоод худалдаа, нийтийн хоолны талаарх бодлогыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, зохицуулах, энэ талаарх хүсэлт, саналыг судалж хэрэгжүүлэх, хариуцсан ажлын талаарх мэдээ, мэдээллээр хэрэглэгчийг хангах" гэж, мөн хөтөлбөрийн 3.3.7 дахь заалтын эхний өгүүлбэрийн "жижиг, дунд үйлдвэр," гэсний дараа "ахуйн үйлчилгээ," гэж, мөн заалтын "хоршооны хөгжлийг" гэсний өмнө "ахуйн үйлчилгээ," гэж, мөн заалтын 3 дахь өгүүлбэрийн "болон хоршоо эрхлэгчид" гэсний өмнө "ахуйн үйлчилгээ" гэж тус тус нэмсүгэй.

3. Мөн хөтөлбөрийн 2.8 дахь хэсгийн "Яамны үйл ажиллагааны стратегийн загвар"-ын "үйл ажиллагааны стратегийн зорилт" болон "Үйл ажиллагааны гол зорилт" хэсгийн төгсгөлд нь дор дурдсан нэмэлт оруулсугай:

4. Мөн хөтөлбөрийн 1.3 дахь хэсгийн "-Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль" гэснийг "-Мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах тухай хууль; -Малын генетик нөөцийн тухай хууль;" гэж, 3.3.3 дахь заалтын "Мал эмнэлэг, үржлийн газар" гэснийг "Мал эмнэлгийн ерөнхий газар" гэж тус тус өөрчилсүгэй.

5. Мөн хөтөлбөрийн "2.6.5.3 дахь дэд заалт, 2.8 дахь хэсгийн Яамны үйл ажиллагааны стратегийн загвар" хэсгийн "үйл ажиллагааны гол зорилт" баганын 4 дэх хэсэгт байгаа "худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах" гэснийг, 3.2 дахь хэсгийн "Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцооны загвар"-ын "(худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын нэгжтэй)" гэснийг, 3.3.5 дахь заалтын эхний өгүүлбэрийн "; худалдаа, нийтийн хоол, ахуйн үйлчилгээний чанарыг сайжруулах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулах, зохицуулах" гэснийг, "Энэ нэгжийн зарим чиг үүргийн хүрээнд худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулах нэгж ажиллана." гэснийг тус тус хассугай.

6. "Яамны зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар батлах тухай" Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн л/Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам: заалтад "9. Малын үржил, бүртгэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар" гэж, мөн заалтын 6 дахь дэд заалтад "(худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтэстэй)" гэж тус тус нэмж, 5 дахь дэд заалтын "(худалдаа, нийтийн хоол, үйлчилгээний зохицуулалтын хэлтэстэй)" гэснийг хассугай. (Энэ заалтыг Засгийн газрын 2019 оны 180 дугаар тогтоолоор хүчингүй болсонд тооцсон)

7. Мал эмнэлэг, үржлийн газар (хуучин нэрээр) татан буугдаж, малын үржил, бүртгэлийн нэгж нь орон тоо, холбогдох ажилтан, төсвийн хамт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд шилжсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 3 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Яамдын орон тооны хязгаар"-ын 11 дэх заалтын "101" гэснийг "108" гэж өөрчилсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Г.ЗАНДАНШАТАР