A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ЦЭНХЭРМАНДАЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр

Дугаар 04

Модот

СУУРИН МАЛ МАЛЛАГААНЫ БҮС ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25-р зүйлийн 25.1. дэх заалт, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4, 52.6. дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ НЬ:

1. Сумын суурин мал маллагааны 1-р бүсийг Баянмод багийн Майхны ам, 2-р бүсийг Хужхан багийн хойд Бяцхан булгийн аманд байхаар тус тус тогтосугай.

2. Сумын суурин мал маллагааны байршлын зураг газрын хэмжээг 1-р хавсралтаар, Сумын суурин мал маллагааны бүсэд мөрдөгдөх журмыг 2-р хавсралтаар тус тус баталсугай

3. Сумын төвд мал маллаж буй малчин өрхийг тогтоосон бүс нутагт шилжүүлж, журмын хэрэгжилтийг хангуулан ажиллахыг Сумын Засаг дарга С.Золжаргал-д даалгасугай

4. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хууль эрх зүй байгаль орчны хороонд, тойргийн иргэдэд сурталчилж, уриалга гаргаж ажиллахыг нийт төлөөлөгчидөд даалгасугай.

ДАРГА Н.НЯМДАВАА