Хэвлэх DOC Татаж авах
ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

АРХАНГАЙ АЙМАГ

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр                                             Дугаар11                                Эрдэнэбулган сум

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН

ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн “д” заалт, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит аравдугаар хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Аймгийн төв /Эрдэнэбулган сум/-ийн нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, Газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын төлбөрийн хэмжээ, итгэлцүүр, үнэлгээний бүс, хил зааг солбицолыг нэгдүгээр, Худалдаа, бүх төрлийн үйлчилгээний зориулалттай газрын төлбөрийн хэмжээ, итгэлцүүр, үнэлгээний бүс, хил зааг солбицолыг хоёрдугаар, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн зориулалттай газрын төлбөрийн хэмжээ, итгэлцүүр, үнэлгээний бүс, хил зааг солбицолыг гуравдугаар, Хөдөө аж ахуйгаас бусад үйлдвэрлэлийн зориулалттай төлбөрийн хэмжээ, итгэлцүүр, үнэлгээний бүс, хил зааг солбицолыг дөрөвдүгээр хавсралтаар тус тус баталсугай.

2.Энэхүү тогтоолыг “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтлэгдсэний дараа дагаж мөрдсүгэй.

3.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /Ж.Гурвантамир/-д даалгасугай.

 

ДАРГА                                        Ш.ЭНХЖАРГАЛ