A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЦОМОГ БАТЛАХ ТУХАЙ- “Угсармал төмөр бетон том хавтгаалжин хийц, бүтээцийн хэсэглэлийн цомгийн бүрдэл”
Бүлэг: 1979

БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 3 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар 52

Улаанбаатар хот

ЦОМОГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Барилгын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь заалт, Шинжлэх ухаан, техник технологийн зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 06/2018 дугаар хуралдааны зөвлөмжийг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.Угсармал төмөр бетон том хавтгаалжин хийц, бүтээцийн хэсэглэлийн цомгийн бүрдэл-ийг хавсралтаар баталсугай.

2.Дээрх цомгийг холбогдох байгууллагуудад хүргүүлж, мөрдүүлэх ажлыг зохион байгуулахыг Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Л.Билэгжаргал/-т даалгасугай.

3.Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээдэд захиргааны хэм хэмжээ тогтоосон актыг хуульд заасны дагуу албан ёсоор мэдэгдэх, сурталчлах ажпыг зохион байгуулах, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга /С.Магнайсүрэн/-д үүрэг болгосугай.

4.Дээрх цомог батлагдсантай холбогдуулан барилгын материалын үйлдвэрлэлийн тусгай зөвшөөрлийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгож, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монголын Барилгын материал үйлдвэрлэгчдийн холбоо /Ж.Түмэнжаргал/-нд даалгасугай.

САЙД Х.БАДЕЛХАН