


ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
2008 оны 10 сарын 22 өдөр Улаанбаатар хот
![]() |
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7 дахь хэсэг, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: |
![]() |
1. “Барааг улс хооронд дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр, |
![]() |
“Барааг дотоодод дамжуулан өнгөрүүлэх гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар, |
![]() |
“Барааг шилжүүлэн ачих гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газар/ Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай. |
![]() |
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай. |
![]() |
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
![]() |
Улсын бүртгэлд 2008 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2957 дугаарт бүртгэсэн |
