


/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/
2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
![]() |
![]() |
Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ: |
![]() |
1. “Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр, |
![]() |
“Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар, |
![]() |
“Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар, |
![]() |
“Барааг хилийн чанадад буцаан гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 4 дүгээр хавсралтын ёсоор тус тус баталсугай. |
![]() |
2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар/ Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай. |
![]() |
3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай. |
![]() |
4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
![]() |
Улсын бүртгэлд 2009 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 2983 дугаарт бүртгэсэн |
ГЕГ-ын даргын 2009 оны 363, 2011 оны 254 дүгээр тушаал, ГЕГ-ын 2015-А/106, 2015-А/189 дүгээр тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлтийг тусгав.
