A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 45

Төрийн ордон,Улаанбаатар хот

Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх тухай

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Доржсүрэнхорлоогийн Хүрэлбаатарыг Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоол баталсантай холбогдуулан 2018 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Монгол Улсын Их Хурлын 86 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

3.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР