Хэвлэх DOC Татаж авах
Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 05 сарын 09 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот

Дугаар 46

Монгол Улсын Ерөнхий аудиторыг томилох тухай

Төрийн аудитын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 45 дугаар зүйлийн 45.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхий аудитораар Доржсүрэнгийн Занданбатыг томилсугай.

2.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.  


МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА                                                             Г.ЗАНДАНШАТАР