Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (ажилгүйдэл, ядуурлыг бууруулах)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр
Улаанбаатар хот

Дугаар 159

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 бодлогын баримт бичгийн 2.2.1-д заасан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралт, “Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 27 дугаар тогтоолын 26 дугаар хавсралт болгон 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Ажилгүйдэл, ядуурлыг бууруулах үндэсний зөвлөл (С.Чинзориг)-д даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах шийдвэрийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх болон бусад шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болгосугай. 

4. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус  даалгасугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                                                    У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд                                                                   С.ЧИНЗОРИГ