Хэвлэх DOC Татаж авах
ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ (залуучуудын хөгжлийн)

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 171

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн 18.1.2, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Залуучуудын хөгжлийн үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг баталж, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, олон улсын байгууллага, гадаадын зээл, хандив, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн

хамгааллын сайд                                                                  С.ЧИНЗОРИГ