A

A

A

Бүлэг: 1979

/ГТЕГ-ын 2016-02-24-ний А/41 тушаалаар хүчингүй болсон/

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ / Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам/

2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот

Дугаар 677

Монгол Улсын Гаалийн тухай хуулийн 79.7, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны шийдвэрийг үндэслэн ТУШААХ НЬ:

1. “Барааг хилийн чанадад бүрмөсөн гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 1 дүгээр,

“Барааг хилийн чанадад түр хугацаагаар гаргах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 2 дугаар,

“Барааг хилийн чанадад боловсруулах гаалийн бүрдүүлэлтийн горим хэрэгжүүлэх журам“-ыг 3 дугаар,

2. Энэ тушаалын биелэлтийг зохион байгуулж, харъяа гаалийн газар, хороодыг удирдамж чиглэлээр хангаж ажиллахыг Хяналт, эрсдлийн удирдлагын газар/ Д. Оюунчимэг/-т үүрэг болгосугай.

3. Шинэчлэн батлагдсан гаалийн бүрдүүлэлтийн горимын кодыг ГАМАС-ийн ангилалтын санд 2008 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор оруулахыг Мэдээллийн технологийн төв /Б.Цог/-д даалгасугай.

4. Энэ тушаалыг 2009 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

ДАРГА Д. ЦЭВЭЭНЖАВ