A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 190

Улаанбаатар хот

ЖАГСААЛТ БАТЛАХ ТУХАЙ

Жижиг, дунд үйлдвэрийн тухай хуулийн 10.1.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт"-ыг хавсралт ёсоор баталсугай.

2. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих үйл ажиллагаанд "Жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалт"-ыг баримталж, "Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих хөтөлбөр", "Үйлдвэржилт 21:100", "Монгол экспорт" хөтөлбөртэй уялдуулан ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нарт, шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт жил бүр тусгаж байхыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарт тус тус үүрэг болгосугай.

3. Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан, жижиг, дунд үйлдвэрийн тэргүүлэх ач холбогдол бүхий салбарын жагсаалтыг баримтлан хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.УЛААН