A

A

A

Бүлэг: 1979

ДОРНОД АЙМАГ

СЭРГЭЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр

Дугаар 01

Сэргэлэнхараат

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын д, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2, Сангийн сайд, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын хамтарсан 2018 оны 192, А/243 дугаар тушаалыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг хавсралтад дурдсанаар тогтоосугай.

2. Тогтоосон хураамжийг албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрх, иргэнд дагаж мөрдүүлэн, хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг даргад даалгасугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдааны 02 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Д.ЦОГТЖАВ