A

A

A

Бүлэг: 1979

ӨМНӨГОВЬ АЙМАГ

ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 1-ний өдөр

Дугаар 61

Өгөөмөр

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭ, ТӨЛБӨРИЙН БҮСИЙН ХИЛ ЗААГ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 дахь хэсгийн "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Ханхонгор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Ханхонгор сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хэрэгцээ, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэлийн зориулалтаар "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсчлэл тус бүрээр тогтоосон газрын төлбөрийн хувь хэмжээ"-г нэгдүгээр хавсралтаар, "Газрын үнэлгээ, төлбөрийн бүсийн зураг, хил зааг"-ийг хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөр ногдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын ГХБХБХ мэргэжилтэн /М.Баярсайхан/, сумын Засаг дарга /А.Баяр-Эрдэнэ / нарт тус тус үүрэг болгосугай.

3.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 45 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Т.НАРАНЖАРГАЛ

ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ХАНХОНГОР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр

Дугаар 7/6

Өгөөмөр

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 05 сарын 1-ний өдрийн 61 дүгээр тогтоол, 2019 оны 12 сарын 13-ний өдрийн 71 дүгээр тогтоолыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

ХУРЛЫН ДАРГА Г.САЙНБУЯН