Хэвлэх DOC Татаж авах
Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын  үйлчилгээний хөлс,  үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай

БАЙГАЛЬ ОРЧИН, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН

САЙДЫН ТУШААЛ

    2019 оны 05 дугаар сарын 06-ны өдөр                                                                          Улаанбаатар хот            

Дугаар А/164 

   Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын  үйлчилгээний хөлс,

үнэ тарифыг шинэчлэн тогтоох тухай

 Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Ус цаг уур, орчны хяналт шинжилгээний тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалт, Агаарын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

               1.“Орчны чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, үнэ тариф”-ыг хавсралтаар баталсугай.

           2.Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад үйлчлэх, тэдгээртэй гэрээ байгуулахдаа энэхүү үнэ, тарифыг мөрдөж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар болон түүний харьяа аймаг, хотын Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн дарга нарт даалгасугай.

            3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Цаг уур, орчны шинжилгээний газар /С.Энхтүвшин/-т үүрэг болгосугай.

               4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн “Агаарын чанарын хяналт шинжилгээний ажлын үйлчилгээний хөлс, хураамжийн хэмжээ тогтоох тухай”  А-342 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                 САЙД                                                        Н.ЦЭРЭНБАТ