A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр

Дугаар 24

Гурвансайхан

ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН БҮС БОЛОН ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг Дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2-ын "Д" заалт, Монгол Улсын Газрын төлбөрийн тухай хуулийн 7 дугаар зүйл, Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1. Гурвансайхан сумын газрын төлбөрийн бүсийг 01 дүгээр хавсралтаар, сумын нутаг дэвсгэрийн үнэлгээний бүсчлэлийн газар эзэмших, ашиглах зориулалтын ангилал, нэгжид ногдуулах газрын төлбөрийн хувь хэмжээг 02 дугаар хавсралтаар баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга /Л.Өлзийбат/-д үүрэг болгосугай.

ДАРГА Р.СҮХБААТАР

/Гурвансайхан сумын ИТХ-ын 2019 оны 45 дугаар тогтоолоор өөрчлөлт орсныг тусгав/

ДУНДГОВЬ АЙМГИЙН ГУРВАНСАЙХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН

ХУРЛЫН ТОГТООЛ

2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр

Дугаар 49

Суугаант

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийг үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит есдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны "Газрын төлбөрийн бүс болон төлбөрийн хэмжээ тогтоох тухай" 24 дүгээр тогтоол, 2019 оны "Тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай" 45 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

2.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яамны Хууль зүйн бодлогын газарт хүргүүлэхийг Засаг дарга (Э.Адъяабаатар)-т даалгасугай.

ДАРГА Д.БАТСАЙХАН