- Нүүр
- Засгийн газрын агентлагийн даргын тушаал
- ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /ГЕГ-ын даргын 2019 оны А/226 дугаар тушаалаар хүчингүй болсон/
/ГЕГ-ын даргын 2019 оны А/226 дугаар тушаалаар хүчингүй болсон/
ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГЫН ТУШААЛ
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ
2008 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 683
Гаалийн тухай хуулийн 252.8, 256.7 дахь заалт, Улсын гаалийн ерөнхий газрын Мэргэжлийн зөвлөлийн 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТУШААХ нь: |
1. “Магадлан шинжилгээ хийх, дүгнэлт гаргах журам”-ыг хавсралтаар баталсугай. |
2. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж, гаалийн лабораторийг мэргэжлийн удирдлагаар хангаж ажиллахыг Улсын гаалийн ерөнхий газрын дэд дарга бөгөөд Хяналт, эрсдлийн удирдлагын газрын дарга /Д.Оюунчимэг/, Гаалийн төв лабораторийн эрхлэгч /Н.Цолмон/ нарт тус тус даалгасугай. |
3. Энэ журмын хавсралтаар батлагдсан маягт, хэвлэмэл хуудсыг хэвлүүлэх, хангах ажлыг зохион байгуулахыг Санхүү, эдийн засгийн газрын дарга /Н. Болд/-д даалгасугай |
4. Энэ тушаал гарсантай холбогдуулан Улсын Гаалийн ерөнхий газрын даргын 2000 оны 578 дугаар тушаалын хоёр, гурав, дөрөвдүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай. |
5. Энэ тушаалыг 2009 оны 01 дугаар сарын 02 -ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй. |
ДАРГА Д.ЦЭВЭЭНЖАВ
Текст томруулах
A
A
A
Сонсох:
Таны санал хүсэлт