A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 50

Төрийн ордон,Улаанбаатар хот

Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.7 дахь заалт, 27 дугаар зүйлийн 27.1.5 дахь заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Улсын Их Хурлын гишүүн Ёндонпэрэнлэйн Баатарбилэг, Болдын Жавхлан, Гомбожавын Занданшатар, Лхагвын Мөнхбаатар, Цэндийн Мөнх-Оргил, Загдхүүгийн Нарантуяа, Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ, Ганзоригийн Тэмүүлэн, Дамдины Цогтбаатар, Лхагваагийн Элдэв-Очир, Бямбасүрэнгийн Энх-Амгалан нарыг Цахим бодлогын түр хорооны бүрэлдэхүүнээс тус тус чөлөөлсүгэй.

2.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР