A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 сарын 23 өдөр

Дугаар 49

Төрийн ордон,Улаанбаатар хот

Байнгын хорооны даргыг сонгох, чөлөөлөх тухай

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3, 22.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар Улсын Их Хурлын гишүүн Төмөрбаатарын Аюурсайханыг сонгосугай.

2.Улсын Их Хурлын гишүүн Отгонбилэгийн Содбилэгийг Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй.

3.Энэ тогтоолыг 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР