Хэвлэх DOC Татаж авах
Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон  шалгаруулах журам батлах тухай

ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

 

2019 оны 05 дугаар сарын 28-ны өдөр                                           Дугаар 25                                                             Улаанбаатар хот

 

Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон

шалгаруулах журам батлах тухай

 

 Төрийн албаны тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6 дахь хэсэг, 66 дугаар зүйлийн 66.1.11 дэх заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлөөс ТОГТООХ нь:

         1.“Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам”-ыг 1 дүгээр хавсралтаар, “Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийн сонгон шалгаруулалтын нэгдсэн үнэлгээний хуудас”-ны загварыг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

 2.Энэ журмын хэрэгжилтийг зохион байгуулж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ажлын алба, Салбар зөвлөлд тус тус даалгасугай.

 3.Энэ журам батлагдсантай холбогдуулан Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн “Журам батлах тухай” 60 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

 

 

                                             ДАРГА                                   Б.БААТАРЗОРИГ