Хэвлэх DOC Татаж авах
2019-2020 ОНЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр
Улаанбаатар хот

Дугаар 210

2019-2020 ОНЫГ ХҮҮХДИЙН ХӨГЖИЛ, ХАМГААЛЛЫН ЖИЛ БОЛГОН ЗАРЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.2, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2019 оны 60 дугаар зарлигийг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Хүүхдийн хөгжил, хамгааллын чиглэлээр хэрэгжүүлж байгаа олон талт ажлыг  эрчимжүүлэх зорилгоор 2019-2020 оныг Хүүхдийн хөгжил, хамгааллын жил болгон зарласугай.

2. Хүүхдийн хөгжил, хамгааллын жилийн хүрээнд хэрэгжүүлэх салбар дундын ажлын төлөвлөгөөг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлөөр батлуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзоригт, хүүхдийн хөгжлийг дэмжих, эрсдлээс урьдчилан сэргийлэх, хүүхэд хамгааллын үйлчилгээний хүртээмж, чанар, үр дүнг сайжруулахад анхаарч, салбар бүртээ дэд ажлын төлөвлөгөөг батлан, хэрэгжилтийг хангаж ажиллахыг Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                            У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн                

хамгааллын сайд                                                              С.ЧИНЗОРИГ