A

A

A

Бүлэг: 1979

Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдрийн 4374 дүгээрт бүртгэв.

БОЛОВСРОЛЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр

Дугаар 02

Улаанбаатар хот

ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРИЙН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙН ШАЛГУУР, ШААРДЛАГА БАТЛАХ ТУХАЙ

Боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3, 26.6 дахь хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 281 дүгээр тогтоолоор баталсан "Боловсролын магадлан итгэмжлэх байгууллагын дүрэм"-ийн 3.1.5 дахь заалт, Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн Удирдах зөвлөлийн 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн хуралдааны шийдвэрийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн "Докторын хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлага"-ыг хавсралтаар баталсугай.

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсролын магадлан итгэмжлэх үндэсний зөвлөлийн ажлын албаны захирал / Ж.Ариунболд/-д үүрэг болгосугай.

УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГА Ё.БААТАРБИЛЭГ