A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛБАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТУШААЛ

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар А-138

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төв банк/Монголбанк/-ны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Банкны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2."Банкны үйл ажиллагааны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтийг тогтоох, түүнд хяналт тавих журам"-ын 2.23, 2.25-д тусгасан нэгж хувь, 5.1, 5.3 дахь заалт, 2.5-д тусгасан хөшүүргийн харьцааны доод хэмжээнээс бусад зохицуулалтыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс мөрдсүгэй.

3.Энэ тушаал гарсантай холбогдуулан Монголбанкны Ерөнхийлөгчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн А-57 дугаар тушаалыг мөн өдрөөс хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт шалгалтын газар (Н.Батсайхан)-т үүрэг болгосугай.

ЕРӨНХИЙЛӨГЧ Н.БАЯРТСАЙХАН