A

A

A

Бүлэг: 1979

ДУНДГОВЬ АЙМАГ

САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 17

Мандалговь

ЭЛС, ХАЙРГАНААС АВАХ ТӨЛБӨР, ХУРААМЖ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсгийн 18.1.2-ын "д", 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсгийн 22.1.9, Төсвийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.8 дахь хэсгийн 23.8.8,Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.1, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.4 дэх хэсгийн 7.4.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанаас ТОГТООХ нь :

1.Сайнцагаан сумын хэмжээнд барилгын ажил үйлчилгээ, үйлдвэрлэл бүтээн байгуулалтын зориулалтаар ашиглагдах байгалийн түгээмэл тархацтай баялаг /уулын нарийн элс, голын элс, хайрга/-аас авах төлбөр, хураамжийг дараах байдлаар:

а. Аж ахуйн нэгж, байгууллагад 1м3дутмыг 6000 төгрөгөөр

б. Иргэдийн хэрэгцээнд 1м3 дутмыг 3000 төгрөгөөр тус тус тогтоосугай.

2.Түгээмэл тархацтай байгалийн баялаг ашиглах талаар гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж байгууллага гэрээгээ зөрчсөн /тогтоосон хугацаанд төлбөр, хураамжийг төлөөгүй, дутуу төлсөн, тогтоосон цэгээс аваагүй гэх мэт/ тохиолдолд холбогдох хуулийн дагуу арга хэмжээг тухай бүр авч байхыг эрх бүхий албан тушаалтанд даалгасугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд байнгын хяналт тавьж төлбөр, хураамжийг Орон нутгийн орлогод төвлөрүүлж ажиллахыг Засаг дарга (Р.Мөнхтогтох)-д үүрэг болгосугай.

4.Энэхүү тогтоолыг Монгол Улсын Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгүүлснээр дагаж мөрдсүгэй.

ДАРГА Б.ӨЛЗИЙБАЯР

ДУНДГОВЬ АЙМГИЙН САЙНЦАГААН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТЭРГҮҮЛЭГЧДИЙН ТОГТООЛ

2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр

Дугаар 70

Мандалговь

ТОГТООЛ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын "Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль"-ийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх, Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн 7.2.29 дэх, 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:

1.Сайнцагаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 12 сарын 17-ны өдрийн 17 тоот "Элс хайрганаас авах төлбөр, хураамж тогтоох" тухай тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Энэхүү тогтоолыг Хууль зүй, дотоод хэргийн яаманд уламжилж улсын нэгдсэн сангаас хасуулах санал хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (Б.Эрдэнэтуяа)-д даалгасугай.

ДАРГА Т.БАТЖАРГАЛ