A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ДАРХАН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 8

Мэргэн хошуу

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт, 18 дугаар зүйлийн 18.1.2 /д/, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Арвантав дугаар Хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Дархан сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг 1 дүгээр хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тогтоолыг иргэд, олон нийт, аж ахуйн нэгж, байгууллагад сурталчлан хэрэгжүүлж ажиллахыг сумын Засаг дарга, багийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

3.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын эдийн засгийн бодлогын хороонд даалгасугай..

ДАРГА Ж.ПҮРЭВХҮҮ