A

A

A

Бүлэг: 1979

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар А/369

Өлгий

СОГТУУРУУЛАХ УНДААГААР ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЭЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ, ДЭЛГҮҮРИЙН

АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРИЙГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "ж", Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Аймгийн хэмжээнд согтууруулах ундаагаар худалдаа эрхэлдэг дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг 09-22 цаг, үйлчилгээ эрхэлдэг уушийн газрын ажиллах цагийн хуваарийг 10-24 цаг хүртэл байхаар тогтоосугай.

2. Долоо хоногийн Баасан гараг бүрт согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхлэхийг хориглосугай.

3. Захирамжийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Цагдаагийн газар, сумдын Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4. Тус захирамж гарсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2010 оны "Цагийн хуваарь батлах тухай" 210 дугаар захирамж хүчингүй болсонд тооцсугай.

5. Энэ захирамж нь захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдэж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд" нийтлэгдсэн өдрөөс хүчин төгөлдөр болно.

ЗАСАГ ДАРГА А. ГЫЛЫМХАН

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр

Дугаар А/66

Өлгий

ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭ ТОГТООСОН ШИЙДВЭРИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх заалтыг үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль хүчингүй болсонтой холбогдуулан түүнийг үндэслэн гаргасан аймгийн Засаг даргын 2019 оны "Согтууруулах ундаагаар худалдаа, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж, дэлгүүрийн ажиллах цагийн хуваарийг шинэчлэн тогтоох тухай" А/369 дүгээр захирамжийг хүчингүй болсонд тооцсугай.

ЗАСАГ ДАРГА А.КАМЕЛИЯТ