A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

БАТШИРЭЭТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр

Дугаар 01

Эг

ХОГ ХАЯГДЛЫН ТӨЛБӨР ХУРААМЖ АВАХ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2 д/ дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1. Хог хаягдлын төлбөр хураамж авах хэмжээг шинэчлэн хавсралтаар баталсугай.

2. Хог хаягдлын үйлчилгээний хураамжийг иргэд, олон нийт, ААН, байгууллагад сурталчлан таниулах, хог хаягдлын тухай хууль, тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /М.Болд/-д үүрэг болгосугай.

3. Тогтоолын хэрэгжилтэд тогтмол хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, Аялал жуулчлал, Хүнс хөдөө аж ахуйн бодлогын ажлын хороонд даалгасугай.

4. Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан 2013 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 20 дугаар тогтоолыг хүчингүйд тооцсугай.

ДАРГА Д.ГАНСҮРЭН