A

A

A

Бүлэг: 1979

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ЗАХИРАМЖ

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр

Дугаар А/504

Улаанбаатар хот

ЦАГИЙН ХЯЗГААР ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.6-гийн "ж", 29.2, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.5-д заасныг тус тус үндэслэн ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй худалдаа, үйлчилгээний газрын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг хавсралт ёсоор баталсугай.

2.Сар бүрийн 01-ний өдрийн 00:00 цагаас 02-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Нийслэлийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг хориглосугай.

3.Тогтоосон цагийн хязгаарыг мөрдүүлж, захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар /Л.Эрдэнэчулуун/, Нийслэлийн Цагдаагийн газар /Д.Ядамдорж/, дүүргийн Засаг дарга нарт тус тус үүрэг болгосугай.

4.Захирамжийн хэрэгжилтийг зохион байгуулж, нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /Т.Гантөмөр/-нд, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд сурталчлахыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс /Ц.Мөнхбаатар/-т тус тус даалгасугай.

5.Энэхүү захирамжийг холбогдох хууль, журмын дагуу Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс /А.Даваажаргал/-т даалгасугай.

6.Энэ захирамж гарсантай холбогдуулан Нийслэлийн Засаг даргын 2015 оны "Согтууруулах ундаагаар үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй үйлчилгээний газруудын үйл ажиллагаа явуулах цагийн хязгаарыг түр тогтоох тухай" А/609, 2019 оны "Захирамжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай" А/398 дугаар захирамжийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА

БӨГӨӨД УЛААНБААТАР

ХОТЫН ЗАХИРАГЧ С.АМАРСАЙХАН

/Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/1174 дүгээр захирамжаар өөрчлөлт орсныг тусгав/

БАЯНХОНГОР АЙМГИЙН ЖИНСТ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр

Дугаар 9/61

Бодь

УЛСЫН НЭГДСЭН БҮРТГЭЛД БҮРТГЭГДСЭН ЭРХ ЗҮЙН ЗӨРЧИЛТЭЙ БАЙГАА ЗАХИРГААНЫ ХЭМ ХЭМЖЭЭНИЙ ЗАРИМ АКТЫГ ХҮЧИНГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсгийг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэн захиргааны хэм хэмжээний зарим актууд эрх зүйн зөрчилтэйн улмаас хэрэгжихгүй болсон тул "Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" 2019 оны 9/03, "Малын тоо толгойн албан татвар тогтоох тухай" 2021 оны 03/06 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

2.Тогтоолыг холбогдох материалын хамт хуульд заасан хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлэхийг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга (М.Ган-Эрдэнэ)-д даалгасугай.

ДАРГА Д.АМАР-АМГАЛАН