A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

ОРХОН АЙМГИЙН УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 50

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Орхон аймгийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний айл өрхийн тарифыг нэгдүгээр, үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагын тарифыг хоёрдугаар, усны үйлчилгээний суурь хураамжийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Батлагдсан тарифыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг Орхон аймагт үйл ажиллагаа явуулж буй "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ /Х.Бадамсүрэн/, "Эрдэнэт Ус Дулаан Түгээх Сүлжээ" ОНӨХК /Д.Бүүвэйбаатар/, "Улаанбаатар төмөр зам" ХНН /Д.Жигжиднямаа/ -д тус тус даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2016 оны 95 дугаар тогтоолыг дээр дурдсан мөрдөж эхлэх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг ТЗЭ аж ахуйн нэгж, байгууллагын дарга, захирал нарт үүрэг болгосугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ