A

A

A

Бүлэг: 1979

ХОТ, СУУРИНЫ УС ХАНГАМЖ, АРИУТГАХ ТАТУУРГЫН АШИГЛАЛТ, ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ТОГТООЛ

"ШИМ-УС" ОНӨААТҮГ-ЫН УСНЫ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СУУРЬ ХУРААМЖ БАТЛАХ ТУХАЙ

2019 оны 5 дугаар сарын 23-ны өдөр

Дугаар 53

Улаанбаатар хот

Монгол Улсын Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн "Шим-Ус" ОНӨААТҮГ-ын Жаргалант суманд мөрдөх цэвэр усны суурь хураамжийг хавсралтаар баталсугай.

2.Батлагдсан тарифыг Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэгдсэн хугацааны дараа сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж ажиллахыг "Шим-Ус" ОНӨААТҮГ /Т.Баатарзориг/-т даалгасугай.

3.Энэхүү тогтоол гарсантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн 2017 оны 86 дугаар тогтоолыг дээрх хугацаанаас эхлэн хүчингүй болсонд тооцсугай.

4.Хангагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээдлэн хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ чанд биелүүлэн, батлагдсан тарифыг хэрэглэгчдэд мэдээлэх, сурталчлан ойлгуулах ажлыг зохион байгуулж ажиллахыг "Шим-Ус" ОНӨААТҮГ /Т.Баатарзориг/-т даалгасугай.

5.Тогтоолын биелэлтэд хяналт тавьж, үр дүнг тооцон ажиллахыг Зохицуулах зөвлөлийн нарийн бичиг, Тусгай зөвшөөрлийн алба /Г.Нарантуяа/, Үнэ тарифын алба /Ж.Гэрэлчулуун/, Эрх зүй, мэдээлэл, захиргааны алба /Б.Доржбат/-нд тус тус даалгасугай.

ДАРГА Ж.БАТСУУРЬ

ГИШҮҮН Б.АМАРСАНАА

Ж.ДАВААЦЭРЭН

Г.ЦОГТСАЙХАН

Ч.ЭРДЭНЭЧИМЭГ