A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2019 оны 05 сарын 09 өдөр

Төрийн ордон,Улаанбаатар хот

ХЭМЖИЛ ЗҮЙН ТУХАЙ
/ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/
ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хэмжих хэрэгслийн загварын туршилт, шалгалт баталгаажуулалт, шалгалт тохируулгын ажлыг 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хэмжил зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гүйцэтгэнэ.

Хэвлэх

2 дугаар зүйл.2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр баталсан Хэмжил зүйн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгосон хэмжих хэрэгслийг үйлдвэрлэх, суурилуулах, засварлах, худалдах тусгай зөвшөөрөл нь зөвшөөрөлд заасан хугацаанд хүчин төгөлдөр байх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг эзэмшигч хуулийн этгээдийг  Хэмжил зүйн мэдээллийн улсын нэгдсэн санд бүртгэнэ.

Хэвлэх

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР