


2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр |
Улаанбаатар хот |
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.9, 12.12-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Төрийн байгууллагаас төрийн болон бусад байгууллагатай цахим хэлбэрээр мэдээлэл солилцох, мэдээллийн сан бүрдүүлэх, ашиглах журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2. Энэ журмыг мөрдөж ажиллахыг Тагнуулын ерөнхий газар (Д.Гэрэл), Улсын бүртгэлийн ерөнхий газар (Б.Баасандорж), Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар (Б.Чинбат)-т, хэрэгжилтэд нь хяналт тавихыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржид тус тус үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Засгийн газрын 2017 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 159 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.
Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НЯМДОРЖ
