- Нүүр
- Эрх зүйн акт
- Эрх зүйн акт дэлгэрэнгүй
Текст томруулах
A
A
A
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ
2019 оны 05 сарын 24 өдөр
Төрийн ордон,Улаанбаатар хот
Дугаар 52
“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн талаар авах зарим арга хэмжээний тухай
Татварын ерөнхий хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг, Өрийн удирдлагын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум /далан гурван тэрбум найман зуун сая/ төгрөгийг Японы Олон улсын хамтын ажиллагааны банкаас төмөр замын тээврийг сэргээн сайжруулахад зориулж олгосон “МОН-П1”, “МОН-П2” хөнгөлөлттэй зээлийн гэрээний дагуу тооцсон алданги, зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрөөс суутган тооцсугай.
2.Энэ тогтоолыг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР