A

A

A

Бүлэг: 1979

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 12-ны өдөр

Дугаар 227

Улаанбаатар хот

ТОГТООЛД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

Нийгмийн халамжийн тухай хуулийн 16.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. "Нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмжийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 27 дугаар тогтоолын 1 дэх заалтын "... асаргааны тэтгэмжийн хэмжээг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр ..." гэснийг "Нийгмийн халамжийн тухай хуулийн 13.2.4-д заасан хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асарч байгаа иргэнд олгох асаргааны тэтгэмжийг сард 114,000 (нэг зуун арван дөрвөн мянган) төгрөгөөр, бусад асаргааны тэтгэмжийг сард 76,000 (далан зургаан мянган) төгрөгөөр" гэж өөрчилсүгэй.

2. Энэ тогтоолыг 2019 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

Монгол Улсын Ерөнхий сайд У.ХҮРЭЛСҮХ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.ЧИНЗОРИГ