


МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
2019 оны 05 сарын 24 өдөр |
Төрийн ордон,Улаанбаатар хот |
ОНЦГОЙ АЛБАН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛӨХ
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ
ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ
ЖУРМЫН ТУХАЙ
1 дүгээр зүйл.Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс өөрийн хэрэгцээнд зориулан импортоор оруулсан дизелийн түлшний онцгой албан татварт төлсөн 73.8 тэрбум /далан гурван тэрбум найман зуун сая/ төгрөгийг тус нийгэмлэгийн илүү төлсөн татвараар тооцож бүртгэнэ.
2 дугаар зүйл.Энэ хуулийг Онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
