A

A

A

Бүлэг: 1979

ХӨВСГӨЛ АЙМАГ

ЦАГААН-УУЛ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр

Дугаар 03

Шарга

СУМЫН НУТАГ БЭЛЧЭЭР АШИГЛАХ ЖУРМЫГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 62.2, Засаг захиргаа, Нутаг дэвсгэрийн нэгж, Түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2/з/, Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь заалтыг тус тус үндэслэн сумын ИТХ-ын ээлжит бус XI хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг бэлчээр ашиглах журмыг шинэчлэн хавсралтаар баталсугай

2.Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Сумын засаг дарга /Д.Түмэнбаяр/, Байгаль орчны хяналтын улсын байцаагч /Г.Одгэрэл/ нарт үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол батлагдсантай холбогдуулан 2013 оны 2 дугаар сарын 4-ний өдрийн 03 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

ДАРГА Х.ДАВААСҮРЭН