A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АРВАННЭГДҮГЭЭР ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр

Дугаар 03

Чингис хот

ЖУРАМ, ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.3, 9.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Арваннэгдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Энгийн хог хаягдлыг цэвэрлэх, ангилах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, сэргээн ашиглах устгах булшлах журмыг 1 дүгээр хавсралтаар, нийтийн эдэлбэр газрын хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 2 дугаар хавсралтаар, энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 3 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг сумдын Засаг дарга, тосгоны Захирагч нарт, тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн Засаг дарга /Н.Ганбямба/-д үүрэг болгосугай.

ДАРГА Л. БАТСАЙХАН