Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах/

ХУУЛЬ ЗҮЙ, ДОТООД ХЭРГИЙН САЙДЫН ТУШААЛ
 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдөр                                   
Улаанбаатар хот

Дугаар А/101

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасныг үндэслэн ТУШААХ нь:

1.“Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэ тушаал гарсантай холбогдуулан Хууль зүйн сайдын 2015 оны А/190, 2016 оны А/209 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

3.Тушаалыг хэрэгжүүлж ажиллахыг Цагдаагийн ерөнхий газар /цагдаагийн хурандаа С.Баатаржав/-т, тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Э.Энхтуяа/-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаалыг захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэж, “Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэл”-д нийтэлсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

                                                                              САЙД                                                 Ц.НЯМДОРЖ