Хэвлэх DOC Татаж авах
НОРОВЛИН СУМЫН ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

ХЭНТИЙ АЙМАГ

НОРОВЛИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр                                                     Дугаар 03                                                               Жаргалант          

 

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай” хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэг, “Хог хаягдлын тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 дахь заалтыг  тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сумын хэмжээнд мөрдөгдөх хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг  хавсралтаар баталсугай.

2. Батлагдсан хуваарийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас хураамжийг төсөвт төвлөрүүлж, хог хаягдлын менежментийг сайжруулж ажиллахыг сумын Засаг дарга П.Алтангэрэлд үүрэг болгосугай.

3. Үйлчилгээний хураамжийн хэмжээг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Балжмаад чиглэл болгосугай.

 

 

ДАРГА                                       С.ЭРДЭНЭЧУЛУУН