A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

НОРОВЛИН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр

Дугаар 04

Жаргалант

ТЭЭВРИЙН ХЭРЭГСЭЛ ТҮР СААТУУЛАХ БАЙРНЫ ЖУРАМ, ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 18 дугаар зүйлийн 18.1.2. /д/, 20 дугаар зүйлийн 20.1.3 дахь заалт, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай" хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.4 заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус арваннэгдүгээр хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Иргэдийн аюулгүй амар тайван амьдрах нөхцлийг бүрдүүлэх, тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдуулж сумын хэсгийн төлөөлөгчийн өргөн мэдүүлсэн журмын төслийг хэлэлцээд "Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны журам"-ыг 01 дүгээр хавсралтаар, "Тээврийн хэрэгслийг түр саатуулах байрны хоногийн төлбөр"-ийн хэмжээг 02 хавсралтаар тус тус баталсугай.

2. Тогтоолын хэрэгжилтийг хангах, иргэдэд тайлбарлан таниулах, Түр саатуулах байрны өдөр дутмын үйл ажиллагааг хангахтай холбоотой асуудлаар холбогдох албан хаагчдад мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, улирал тутам сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлд тайлагнаж ажиллахыг сумын цагдаа ахлах ахлагч Ж.Нямбарсд үүрэг болгосугай.

3. Түр саатуулах байрны төлбөрийн хэмжээг Захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд холбогдох журмын дагуу бүртгүүлэхийг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Балжмаад чиглэл болгосугай.

ДАРГА С.ЭРДЭНЭЧУЛУУН