A

A

A

Бүлэг: 1979

ХЭНТИЙ АЙМАГ

ХЭРЛЭН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 5-ны өдөр

Дугаар 07

Чингис хот

ХОГ ХАЯГДАЛ ТЭЭВЭРЛЭХ ЗАРДАЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.2.-ийн "д", 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.1, 9.2.2 дахь заалтуудыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Есдүгээр Хуралдаанаас ТОГТООХ нь:

Нэг. Хэрлэн сумын нутаг дэвсгэрт мөрдөх энгийн хог хаягдлыг цуглуулж, тээвэрлэх зардлын нэгж тарифыг 1-р хавсралтаар, энгийн хог хаягдлын үйлчилгээний төлбөр хураамжийн хэмжээг 2-р хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэхүү тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч /Ц.Идэрбат/-д даалгасугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчин, Хөдөөгийн хөгжлийн бодлогын хороо /Г.Бат-Эрдэнэ/-д үүрэг болгосугай.

ДАРГА Ч.ГАНХУЯГ