A

A

A

Бүлэг: 1979

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 6 дугаар сарын 3-ны өдөр

Дугаар 11/02

Арвайхээр

ТАРИФ БАТЛАХ ТУХАЙ

Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 дэх заалтыг үндэслэн ТОГТООХ нь:

1.Нийтийн эдэлбэр газрын 1м2талбайн хог хаягдлыг цэвэрлэх зардлын нэгж тарифыг 3 /Гурав/ төгрөгөөр, 1тн энгийн хог хаягдлыг булшлах зардлын нэгж тарифыг 4500 /Дөрвөн мянга таван зуу/ төгрөгөөр тус тус баталсугай.

2. Батлагдсан тарифыг мөрдөж ажиллахыг аймгийн Засаг дарга /Г.Ганболд/-д үүрэг болгосугай.

ДАРГА А.ИШДОРЖ