Хэвлэх DOC Татаж авах
ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРМЫГ  БАТЛАХ ТУХАЙ

УВС АЙМАГ

ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

 

2019 оны 5 дугаар сарын 28-ны өдөр                                                        Дугаар 9/07                                                                       Улаангом       

 

ОРОН НУТГИЙН ӨМЧИЙН ХӨРӨНГИЙГ ТҮРЭЭСЛЭХ ЖУРМЫГ  БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.3, 18.2, 19 дүгээр зүйлийн 19.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 77.3 дахь заалтууд, Монгол Улсын Засгийн газрын 2001 оны 134 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

Нэг. Орон нутгийн өмчийн эд хөрөнгийг түрээслүүлэх журмыг 1 дүгээр,  Орон нутгийн өөрийн өмчийн түрээсийн төлбөрийн доод үнийг 2 дугаар хавсралтаар тус тус баталсугай.

Хоёр. Энэ тогтоолыг хэрэгжүүлж ажиллахыг Орон нутгийн өмчийн газрын дарга /М.Улаанхүү/-д үүрэг болгосугай.

Гурав. Тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга /Х.Дашзэвэг/-д даалгасугай.

 

 

ДАРГА                                Э.НАСАНБАТ