Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Оношилгоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа болон био технологи, нано технологи/

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД, БОЛОВРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН,

СПОРТЫН САЙДЫН ХАМТАРСАН ТУШААЛ

2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр                      
Улаанбаатар хот

Дугаар А/253, А/348

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Эрүүл мэндийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4, Шинжлэх ухаан, технолгийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1. Эрүүл мэндийн салбарт “Оношилгоо, эмчилгээний зориулалтаар шинээр гарч байгаа болон био технологи, нано технологи, инновацийн технологид суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээнд судалгаа, шинжилгээ явуулах, турших, баталгаажуулах, бүртгэх, мэдээлэх, тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хавсралтаар баталсугай.

2. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Эм, үйлдвэрлэл, технологийн газар /Н.Гэрэлт-Од/-т, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Шинжлэх ухаан технологийн бодлогын газар /С.Мөнхбат/-т тус тус үүрэг болгосугай.

3. Энэхүү журам батлагдсантай холбогдуулан Эрүүл мэндийн сайдын 2014 оны 165 дугаар тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙД  
Д.САРАНГЭРЭЛ Ё.БААТАРБИЛЭГ