


2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр |
Улаанбаатар хот |
Биеийн тамир, спортын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.7 дахь заалт, Засгийн газрын 2018 оны “Журам батлах тухай” 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар батлагдсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”- ийн 8 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1.“Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журам”-ыг хавсралтаар баталсугай.
2.Биеийн тамирын арга зүйчид мэргэжлийн зэрэг олгох журмын хэрэгжилтийг хангаж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Биеийн тамир, спортын бодлогын газар /Э.Мөнхбилэг/, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн харилцааны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Алимаа/-т тус тус үүрэг болгосугай.
3.Тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр нарт тус тус үүрэг болгосугай.
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН
СПОРТЫН САЙД ХАМГААЛЛЫН САЙД
Ё.БААТАРБИЛЭГ С.ЧИНЗОРИГ
