Хэвлэх DOC Татаж авах
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх/

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙДЫН ТУШААЛ
2019 оны 05 дугаар сарын 31-ний өдөр                                
Улаанбаатар хот

Дугаар А/187                                                              

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3 дахь хэсэг, Мэргэжлийн боловсрол, сургалтын Үндэсний зөвлөлийн 2019 оны  3 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагч элсүүлэх үлгэрчилсэн журам”-ыг хавсралт ёсоор баталсугай.

2.Энэхүү үлгэрчилсэн журмыг төрийн болон төрийн бус өмчийн Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд 2019-2020 оны хичээлийн жилээс эхлэн дагаж мөрдсүгэй.

3.Журмын хэрэгжилтэд хяналт тавьж удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллахыг Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар /А.Халиунаа/-т даалгасугай.

4.Энэ тушаал батлагдсантай холбогдуулан “Журам шинэчлэн батлах тухай” Хөдөлмөрийн сайдын 2014 оны А/197 тоот тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.

                                                    САЙД                                С.ЧИНЗОРИГ