


2019 оны 5 дугаар сарын 29-ний өдөр |
Улаанбаатар хот |
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийг үндэслэн ТУШААХ нь:
1.“Жимс, жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.Батлагдсан зааврыг хүнсний чиглэлийн анхан шатны үйлдвэрлэгчийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, энэ талаар мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлж, хяналт тавьж ажиллахыг Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн газар /Т.Энхзаяа/, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга /Ц.Болорчулуун/, аймаг, нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга нарт тус тус даалгасугай.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЙД | ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД | |||
Ч.УЛААН | Д.САРАНГЭРЭЛ |
