A

A

A

  • Нүүр
  • Сайдын тушаал
  • ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох/
Бүлэг: 1979

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр

Дугаар 132

Улаанбаатар хот

ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3 дахь заалтыг үндэслэн ТУШААХ НЬ:

1. "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хууль, эрх зүйн газар /З.Энхболд/-т үүрэг болгосугай.

САЙД Ч.ХҮРЭЛБААТАР

 

 

/Сангийн сайдын 2021 оны 242 дүгээр тушаалаар нэмэлт, өөрчлөлт орсныг тусгав/

САНГИЙН САЙДЫН ТУШААЛ

2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр

Дугаар А/248

Улаанбаатар хот

ЖУРАМ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 9 дүгээр зүйлийн 9.4, 55 дугаар зүйлийн 55.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1."Цахим системээр худалдан авах ажиллагаа зохион байгуулах, түүний тасралтгүй, аюулгүй ажиллагааг хангах журам"-ыг хавсралт ёсоор шинэчлэн баталсугай.

2.Цахим системээр тендер илгээх үйлчилгээний хураамжийг 50,000.0 (тавин мянга) төгрөг байхаар тогтоосугай.

3.Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн нарийн бичгийн дарга (Ж.Ганбат), Хууль, эрх зүйн газар (З.Энхболд)-т тус тус үүрэг болгосугай.

4.Энэ тушаал гарсантай холбогдуулан Сангийн сайдын "Журам батлах тухай" 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 255, 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 132 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

5.Энэ тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

САЙД Б.ЖАВХЛАН