Хэвлэх DOC Татаж авах
ШИВЭЭГОВЬ СУМЫН ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ХИЛ ЗААГ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

ШИВЭЭГОВЬ СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ХУРАЛДААНЫ ТОГТООЛ

 

2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр                                                                                                          Дугаар 05                                                                                                                                                   Шивээговь сум          

 

ГАЗРЫН ҮНЭЛГЭЭНИЙ БҮСЧЛЭЛ, ХИЛ ЗААГ ГАЗРЫН ТӨЛБӨРИЙН ХУВЬ ХЭМЖЭЭГ ШИНЭЧЛЭН БАТЛАХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүлйийн 18.1.2 дахь хэсгийн “д”, Газрын төлбөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолыг тус тус үндэслэн ТОГТООХ нь:

1.Шивээговь сумын нутаг дэвсгэрийн эдийн засгийн давуу тал, байгаль экологийн онцлог шинж чанар, газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөө, хэтийн хөгжлийг харгалзан худалдаа, бүх төрлийн үйлчилгээ, гэр бүлийн хамтын хэрэгцээ, Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, Хөдөө аж ахуйн бусад үйлдвэрлэлийн зориулалтаар нэгтгэн зурагласан газрын үнэлгээний бүсийн хил хязгаарыг нэгдүгээр хавсралтаар, газрын үнэлгээний бүсийн солбилцолыг хоёрдугаар хавсралтаар, газрын төлбөр тооцох үнэлгээний итгэлцүүрийн хувь хэмжээг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2.Сумын газрын төлбөрийн хувь хэмжээг өөрчилсөнтэй холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших, ашиглах гэрээг шинэчлэх, газрын төлбөрийг  ноогдуулах, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх, төлөвлөгөөний биелэлтийг хангаж ажиллахыг сумын Засаг дарга /С.Ягаанцэцэг/-т үүрэг болгосугай.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 05 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

4.Энэхүү тогтоолыг аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтэст хүргүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яаманд бүртгэгдсэн өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

 

ДАРГА                                        Ц.ЭРДЭНЭБАТ