A

A

A

Бүлэг: 1979

СЭЛЭНГЭ АЙМАГ

ШААМАР СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ТОГТООЛ

2019 оны 3 дугаар сарын 11-ний өдөр

Дугаар 77

Дэлгэрхаан

ХОГ ХАЯГДЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХУРААМЖИЙН ХЭМЖЭЭГ ТОГТООХ ТУХАЙ

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2, Захиргааны ерөнхий хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, Хог хаягдлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.2 заалтыг тус тус үндэслэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас ТОГТООХ нь:

1.Сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллага, айл өрхийн хог хаягдлын сар бүрийн хураамжийг: а/Айл өрхөд 1000 төг, б/Мал бүхий өрхөд 1500 төг, в/Малчин өрхөд 2000 төг, г/ААН-д 5000 төг байхаар тус тус баталсугай.

2.Сумын Засаг даргад ДААЛГАХ нь:

2.1.Хог хаягдлын үйлчилгээний хураамжийн хэмжээг байгууллага, айл өрх, аж ахуй нэгжээс баталсан хэмжээгээр хурааж сумын төсөвт татан төвлөрүүлж, хог хаягдлыг булж дарах, далан босгох, хогийг зөв зохистой төвлөрүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлэх.

2.2.Хуулийн дагуу хог хаягдлын цэгт овоолж далан барих, булж дарах үйл ажиллагаа эрхлэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг сонгон шалгаруулалт явуулж Засаг даргатай гэрээ байгуулсан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаар гүйцэтгүүлэх.

3.Энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 15 тоот тогтоолыг хүчингүй болсонд тооцож, Захиргааны хэм хэмжээний актыг улсын нэгдсэн бүртгэлд бүргүүлж, "Захиргааны хэм хэмжээний актын эмхэтгэлд"-д нийтэлсний дараа дагаж мөрдсүгэй.

ДАРГА С.МЯГМАРТОГТОХ